“Гандан” ТВ-ийн тэргүүн Ж.Одгарьд: Хэн нэгэн буруутай нь тогтоогдвол хуулийн хариуцлага тооцно
МБШТөв-Гандантэгчэнлин хийдээс ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр “Гандан” ТВ-ийн тэргүүн Ж.Одгарьд “Хууль, хяналтын байгууллага хэн нэгэн буруутайг тогтоогоогүй байхад бид тэгсэн, ингэсэн гэж хэлэх боломжгүй. Тухайн дотуур байранд сууж байгаа хүүхдүүдийг багш нар нь эртнээсээ хариуцаж ирсэн. Хэрвээ тийм зүйл болсон бол харамсалтай байна. Бидний хүүхэд юу үзэж, юу сурч байгааг илүү их анхаарах ёстой болсон байна гэдгийг ярих ёстой. Гэр нь хол, амьдралын хүнд нөхцөлтэй хүүхдийг дотуур байранд оруулах журамтай. Цаашид дотуур байранд оруулах журмаа нарийвчлан шинэчилнэ. Хэрэв энэ асуудлаар хэн нэгэн буруутай нь тогтоогдвол байгууллагын дотоод журмын дагуу хариуцлага тооцно. Хуулийн хариуцлага ч хүлээнэ” гэв.