Б.Чойжилсүрэн: Бэлгийн дарамт үзүүлсэн нь тогтоогдвол хийдээс хөөдөг

МБШТөв-Гандантэгчэнлин хийдээс ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн цорж лам Б.Чойжилсүрэн “Урд сурч байгаа хүүхдүүдийн дунд ийм зүйл гардаггүй. Ном сургаал нь хүнийг хүсэл тачаал, мунхаг, уур тэргүүтнээс холдуулахын төлөө байдаг учраас номоо үзээд болох, болохгүйг ойлгоод явдаг. Хэрвээ Энэтхэг болон Монголд байгаа хийдүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн явдал тогтоогдвол хийдээс хөөгдөх, хууль журмын дагуу шийдэгддэг” гэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *