Амьтанд хайртай хүмүүст зориулсан өдөрлөг маргааш болно

Амьтанд хайртай, гэртээ амьтан тэжээх сонирхолтой хүмүүст зориулсан өдөрлөгийг жилд хоёр удаа төрийн бус байгууллагууд зохион байгуулдаг.

Тэгвэл энэ зуны ээлжит өдөрлөгийг “Азтай савар” төрийн бус байгууллагаас маргааш /2023.06.24/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Хөл бөмбөгийн талбайд зохион байгуулах гэж байна. “BePawsitive-3” өдөрлөг нь амьтанд хайртай хүн бүрийн цуглах өдөр бөгөөд хайр татам амьтад тэдгээрийн эзэд болон амьтан сонирхдог хэн бүхэнд нээлттэй аж.

Өдөрлөг хүн бүрд нээлттэй бөгөөд өөрсдийн гэрийн тэжээмэл амьтнаасаа авч очих, хүссэн гэрийн тэжээвэр амьтнаа үрчилж авах боломжтой байна.

Өдөрлөгт:

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн явцын мэдээлэлтэй танилцах

Амьтдаа найзтай болгох, тоглуулах

Азтай Савар ТББ-т хандив өгөх

Төрөл бүрийн нэрийн бүтээгдэхүүн худалдан авах

Үрчлүүлэх амьтадтай танилцах

Амьтан тэжээх зөвлөгөө авах

Хайрт азтай саврынхаа түүхийг хуваалцах болон сонсох

Хамтрагч байгууллагууд зэрэг маш олон зүйлтэй танилцаж, оролцох боломжтой.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments