|

Ё.Басхүү хоёр дахь удаа “Их дуулга”-д түрүүллээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн “Улаанбаатар 2023” Их дуулгын эхний өдрийн медалийн барилдаанууд Мөсөн өргөөд боллоо.

Энэ өдөр хөнгөн таван жингийн барилдаан болсноос эрэгтэйчүүдийн -66 кг жинд дэлхийн аваргын хошой хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүү энэ оны Душанбегийн Гран При тэмцээний аварга Тажикистаны Обид Жебовыг торгуулиар ялж алтан медаль хүртлээ.

Ё.Басхүү хэсгийн барилдаанд Казахстан, Азербайжаны тамирчдыг ялж хагас шигшээд Японы Тайкох Фүжисакаг өвдөг шороодуулснаар финалд шалгарсан юм.

-66 кг жинд барилдсан Л.Өнөболд тэмцээнээ эрт дуусгасан бол Г.Сод-Эрдэнэ дагахад Б.Эрхэмбаярт ялагдаж 7-р байр, Б.Эрхэмбаяр хүрэл медаль хүртсэн.

АНЭУ-аас Улаанбаатарын Их дуулгад дөрвөн тамирчин ирснээс гурав нь монгол тамирчин байна. Түүнээс эмэгтэйчүүдийн -57 кг жинд Б.Алтанцэцэг дагахад ялагдаж 7-р байр, -52 кг жинд Б.Хорлоодой хүрэл медалийн төлөө ялагдаж 5-р байр, эрэгтэй -66 кг жинд Б.Нармандах хүрэл медалийн төлөө ялагдаж 5-р байр эзэллээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments