Дорнод аймгийн Матад суманд гурван удаа түймэр гарчээ

Дорнод аймгийн Матад суманд зургадугаар сарын 24-ний өдрийн 17:14-18:05 цагт гурван удаа хээрийн гал түймэр гарчээ.

Түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн алба, сайн дурын хэсгийнхэн ажиллаж, зургадугаар сарын 25-ны өдрийн 04:00 цагт цурманд оруулан, мөн өдрийн 05:55 цагт түймрийг бүрэн унтраасан байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж халж, хэт халалт болж байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Иймд:
Иргэн та ой, хээрийн бүсэд зорчих, аялал, амралт зугаалгаар явах үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангаж,

Ил задгай гал түлэхгүй байх,

Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,

Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,

Бага насны хүүхдийг ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх,

Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *