Д.Тогтохсүрэн: Их хурлаа зохион байгуулаагүй, сонгуульд оролцоогүй намыг идэвхгүйд тооцно
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Улс төрийн намын тухай хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Намууд бүртгүүлэхдээ шууд Улсын дээд шүүхэд материалаа өгч бүртгүүлэх заалтыг бүлэг дэмжлээ. Намыг идэвхгүйд тооцохтой холбоотой асуудал байгаа. Улс төрийн намыг гурван үйл ажиллагааных нь заалтаар идэвхгүй намд тооцно.
УИХ-ын хоёр удаагийн сонгуульд оролцоогүй, их хурлаа зохион байгуулаагүй, сүүлийн хоёр жил санхүүгийн тайлангаа аудитаар баталгаажуулж Сонгуулийн ерөнхий хороонд өгөөгүй намыг идэвхгүйд тооцож байгаа. Идэвхгүйд тооцогдсон нам санхүүжилт нь зогсож, сонгуульд оролцохгүй болж байгаа юм” хэмээв.