М.Оюунчимэг: Англи хэлний багш нараа сайн бэлдэх нь нэн тэргүүний асуудал
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Бүх улс орон боловсролынхоо хуульд үндэснийхээ хэлтэй холбоотой заалтыг л оруулдаг болохоос биш аль нэг улсын хэлийг манай улсын хоёр дахь хэл байна гэж тусгадаггүй. Тиймээс Боловсролын ерөнхий хуульд үндэсний хэлийг тусгаж өгч байгаа юм. Харин одоо байгаа сургалтын хөтөлбөрт гуравдугаар ангиас нь англи хэл заана, бусад хэлийг сонголтоор заана гэсэн заалт бий. Боловсрол, шинжлэх ухааны яамны алдаа байгаа юм. Хүний нөөцгүй. Кембрижийн боловсролын тогтолцоог 2010 онд оруулаад ирчихсэн. Улсын сургуульд ч гэсэн Кембрижийн боловсролоор сургах заалт нь байгаа хэрнээ боловсон хүчнээ бэлдэж чадахгүй байна. Эхний ээлжид англи хэлний багш нараа сайн бэлдэх хэрэгтэй. Төр, хувийн хэвшлийн ямар ч сургуульд англи хэл болон бусад хэл зайлшгүй орно. Гэхдээ сайн багш орно. Энэ хэрээрээ санхүүжилт авах чиглэл өгөөд байгаа юм шүү” гэв.