УБТЗ -ын дүрмийн санг 167 тэрбумаар нэмжээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Тээврийн сайд В.Савельевтай уулзжээ. “Орос-Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам”-ыг байгуулах тухай хэлэлцээрт нэмэлт оруулах протоколд гарын үсэг зурсан байна.

Ингэснээр олон жил яригдсан МОН П1, П2 зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөрийг дуусгавар болох талаар ажиллаж, 2009 оноос хойш гацсан асуудалд шийдэл олж цэг тавилаа.

Протокол байгуулагдсанаар:

  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн сан 167 тэрбум төгрөгөөр нэмлээ.
  • Улаанбаатар төмөр зам хугацаа хэтэрсэн өргүй болж, парк шинэчлэлт, замын засварт хөрөнгө оруулах эдийн засгийн чадвар нь эрс сайжирч, зээлжих зэрэглэл нь нэмэгдэнэ.
  • Оросын талаас дүрмийн санд нийлүүлж буй 5 зүтгүүрийг авснаар ачаа татах, тээх хүчин чадал 2 сая орчим тонноор нэмэгдэнэ. Экспортын болон транзит тээвэрт тээг саад болж байсан зүтгүүрийн дутагдал эрс багасна.

Хоёр талын тээврийн сайд нарын уулзалтын үеэр дараах асуудлуудыг хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудад тодорхой үүрэг даалгавар өгчээ.

  • Орос-Монгол-Хятад гурван улсыг хамарсан тээврийн коридорыг хөгжүүлэх, тээвэрлэх ачааны хэмжээг 60 сая тоннд хүргэх.
  • Эдийн засгийн коридорын хүрээнд “Богдхан” төмөр замын төслийг эхлүүлэх, Хөшигтийн хөндийн тээвэр ложистикийн төвийг гол төмөр замд холбох
  • Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын Эрээнцав-Чойбалсан хэсэглэлийн их засвар, шинэчлэлийн ажлыг эхлүүлэх
  • АН-3, АН-4 автозамаар явж буй транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх
  • Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж хязгаарлалтуудыг багасгах

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *