Үндэсний их баяр наадмын нээлтийн бэлтгэл эхэлжээ

Тулгар төрийн 2,232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын бэлтгэл, сургуулилалт “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д  үргэлжилж байна.

“Эв мөнхийн тусгаар монгол” нэрийн дор зохиомжилж буй нээлт, хаалтын ёслолын арга хэмжээнд мэргэжлийн урлагийн болон хувийн хэвшлийн байгууллага зэрэг 1500 гаруй баг, бүрэлдэхүүн хамтран ажиллаж байгаа аж.

“Эвийн хүчээр, тусгаар монгол мөнхөд оршино” утга санааг урлагаар дамжуулан монголчуудын үнэт өв, түүх, соёл, нэгдмэл оюун санаа, хүн байгалийн хүйн холбоо, эв нэгдэл гэх мэт агуулгыг илтгэн харуулахыг зорьжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments