П.Сайнзориг: Бөхчүүдийг шинэ программ дээр цолын дарааллаар эрэмбэлнэ

Үндэсний их баяр наадмын бөхийн дүрэм, хэрхэн ам авах талаар Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бөхийн ам авалтыг шинэ программаар зохицуулахаар болсон. Өнгөрсөн жил ам авахад харилцаа холбооны хэрэгсэл ашигласан нь наадамчин олныг бухимдуулсан асуудал гарсан. Мөн бөхийн ам авалтыг хүн дуудах нь тохиромжгүй хэмээн бөхчүүдээс санал тавьсан. Бөхчүүдийг шинэ программ дээр цолын дарааллаар эрэмбэлнэ. Жишээлбэл Даян аварга Н.Батсуурь программ дээр таван минутын хугацаанд өөрөөсөө доор цолтой бөхчүүдээс сонгож ам авна. Ингэснээр хүнээр дуудуулах, тохироо хийхээс урьдчилан сэргийлэх юм. Ам авахад харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж болохгүй. Хэрэв тус үйлдлийг гаргавал бөхийн хорио цээрт заасны дагуу арга хэмжээ авах заалт орж байна. Тухайн бөх таван минутын хугацаанд ам авч чадаагүй бол хоёр бөхийн дараа дахин ам авах эрх идэвхжинэ” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *