“Дээлтэй Монгол-2023” наадам долдугаар сарын 09-нд болно

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын “Дээлтэй Монгол-2023” наадмыг долдугаар сарын 9-ний 11:40-22:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

“Дээлтэй Монгол” наадамд есөн дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх нуурын Дээд Монголчууд хүрэлцэн ирж өөрийн угсаатны хувцасны онцлогийг нийслэлчүүд болон жуулчдад толилуулахаар зохион байгуулагчид төлөвлөжээ.

Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход энэхүү наадам чиглэдэг билээ.

Тус наадмын Ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын аялал жуулчлалын холбоо болон Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Монгол костюмс” ХХК ажиллаж байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *