“Нийгмийн доод давхаргаас ирсэн хүмүүсийг төлөвшүүлэхэд хүндрэлтэй байдаг”
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр /2021.04.06/ зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонслоо.
ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг “Ёс суртахууны байдал дээр бид ажилладаггүй биш ажилладаг. Зэвсэгт хүчин өнгөрсөн 100 жилийн хугацаанд ёс зүйтэй ажилласаар ирсэн. Зэвсэгт хүчин рүү орж ирж байгаа хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн янз бүрийн давхаргаас, ялангуяа хамгийн амьдрал залгуулахад хүнд газраас ирж байна.
Энэ бүх хүмүүстэй жилийн хугацаанд ажиллаад тухайн хүмүүсийг төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй. Сэтгэл зүйчийн хувьд цэргийн анги байгууллагууд дээр нэг хүн байгаа. Тэр нь Цэргийн төв эмнэлэгт ажилладаг. Бусад нь тодорхой хэмжээний сургалт төгссөн хүмүүс байдаг” гэлээ.