ТАНИЛЦ: Хөгжлийн банкинд 74 тэрбум хүртэлх өртэй найман компани
Хөгжлийн банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлтийг өчигдөр танилцуулав.
Шүүх хуралдаан ажлын 47 өдөр үргэлжилж гэм буруугийн дүгнэлтээр 48 иргэнийг цагаатгаж, 32 иргэн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцов.
Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй компаниудыг танилцуулж байна.
- НВЦ компаниас 74 тэрбум
- “Чингис хаан” банкнаас 36.5 тэрбум
- “Инжир” компаниас 7.9 тэрбум
- “Газ импорт” компаниас 7 тэрбум
- Сэлэнгийн грэйфурт” компаниас 6.1 тэрбум
- “Пи си вай” компаниас 5.1 тэрбум
- “Баруун баян транс” компаниас 3 тэрбум
- “Болор шүр” компаниас нэг тэрбум төгрөгийг тус тус гаргуулан Хөгжлийн банканд төлүүлэх шийдвэрийг шүүх гаргалаа.