ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт болж байна
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Төрийн ордонд
09:00 цагт Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэж байна.
14:30 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Шангри-Ла зочид буудалд
09:00 цагт Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт болж байна.
“Туушин” зочид буудлын Сүлд танхимд
09:30 цагт “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгаа, цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны олон улсын эрх зүйн хэрэгсэл” сэдэвт зөвлөгөөн болно.
АТГ-ын үүдэнд
11:00 цагт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Цемент шохой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т учирсан хохирлын эзэн холбогдогч Д.Эрдэнэбилэг нь хилээр гарсантай холбоотойгоор Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хандаж мэдээлэл өгнө.
“Блью Скай” зочид буудалд
09:30 цагт “Ойн тогтвортой менежментийн судалгаа ба бодлогын шинэчлэл” сэдэвт олон улсын зөвлөгөөн зохион байгуулагдана.
14:00-17:00 цагт Хүний эрхийн үндэсний комисс, Иргэний нийгмийн түншлэл ээлжит уулзалт болно.