Замын цагдаа галын аюулаас 4 иргэнийг аварчээ

Үүргээ гүйцэтгэж байсан алба хаагч иргэдийн амь нас, эд хөрөнгийг гал түймрийн аюулаас аварлаа.

Тодруулбал: Өнөөдөр буюу 4 дүгээр сарын 6 -ны өдөр 13 цагийн үед СХД-ийн 21 дүгээр хорооны оршин суугч иргэн “Б”-ийн хашаанд хатсан, шар өвч шатан, гал гарсан байна. 

Иргэн “Б” гэртээ 2-6 насны 3 хүүхдийн хамт байсан бөгөөд гэртээ байх зуур хүүхдүүд нь гал авч гараад тоглосон бололтой, гэнэт хашаанд гал дүрэлзсэн гэх. 

Яг энэ үед тухайн газрын ойролцоо 361 постод үүрэг гүйцэтгэж байсан СХД-ийн Замын Цагдаагийн Хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч, Б.Одбаяр өвч шатаж байгаа саарал утааг хараад, шууд очин, галыг түргэн шуурхай унтраажээ. 

Түүний хэлснээр тухайн айлд 3 хүүхэд өвөөтэйгөө, хажуу айлд нь 6 хүүхэд байсан гэнэ. 

Салхи ихтэй гал маш хурдан тархаж байсан учир  хүүхдүүдийг бэртэж гэмтэхээс  хамгаалах зорилгоор хашаанаас гаргаж дараа нь шатаж байгаа мод болон өвсийг унтрааж амжсан байна.

Хаврын улирал эхэлчихсэн хуурайшилттай байгаа эдгээр өдрүүдэд иргэд та бүхэн гал түймрийн аюулаас болгоомжлох мөн бага насны хүүхдүүдээ хараа хяналттай байлгаж галаар тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *