Ардчилсан намаас “Хөдөөгийн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж байна
Ардчилсан нам малчдаа сонсох аяныг зохион байгуулж тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд шат дараатай ажлуудыг зохион байгуулж байна. Энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд УИХ-ын гишүүн Н.Ганибал Сүхбаатар аймгийн Онгон суманд малчдын анхдугаар чуулганд оролцлоо.
Энэхүү чуулганд 170 гаруй малчин өрх оролцож малчдад тулгамдаж буй сорилт, бэрхшээлд шийдэл эрэлхийлж боломж, гарц гаргалгааг нээлттэй хэлэлцүүлсний үр дүнд зөвлөмж гаргаж УИХ-ын гишүүдэд өгсөн байна.