ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн экспортыг дэмжих чуулган эмэгтэй бизнес эрхлэгчдийн уулзалтаар үргэлжилнэ

Зургаадугаар сарын 28-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

 08.30 цагт: МУИС-ийн I байранд: Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс “ЗҮҮН ХОЙД АЗИ ДАХЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ: СОЛОНГОС БА МОНГОЛ” олон улсын бага хурлыг зохион байгуулж байна  Утас: 9710-1077

09.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт  “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг олон улсын худалдааны сүлжээнд холбох нь” сэдвээр 3 дахь өдрөө үргэлжилнэ.

10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороо хуралдана.

11.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: “Олон Улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдаа өнөөдөр ХОРШООЛОГЧДЫН ӨДРӨӨР 3 дахь өдрөө үргэлжилнэ.

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

11.00 цагт: Учир битүүлгээр амиа алдсан эмч Г.Ганжаргалын ар гэрийнхэн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хандаж цагдаа, прокурор, Шүүх шинжилгээний алба хаагчид  тангарагтаа үнэнч байж, хуулийн хүрээнд шударга ажиллаж талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоон өгөхийг шаардан мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Хуульч өмгөөлөгчид, Иргэний нийгмийн байгууллагууд, Сэтгүүлчид нэгдэн нийтийн эрхийг зөрчиж буй фактууд дээр ажиллаж эхэлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт: Монгол Улсад Дэлхийн цөмийн энергийн комисс хуралдаж байгаатай холбогдуулж иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд:

12.00 цагт: Үзэл бодлоо илэрхийлэх хуульчдын нэгдсэн сүлжээ байгуулах ёслолын үйл ажиллагаа болно.

13.00 цагт: Тэтгэврийн нэмэгдэл, тэтгэврийн зөрүүг арилгах чиглэлээр авсан арга хэмжээ, Нийгмийн даатгалын багц хуулийн тухай Монголын Ахмадын холбоо, ахмадын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *