Улсын 3-р төв эмнэлэг мэс заслын тасгаа бүрэн засварлаж, эмчилгээний хүртээмжээ нэмэгдүүлжээ
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс засал болон Урологийн тасгийн мэс заслын өрөөнүүдийг засварлаж вакуум буюу орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн агаар сэлгэлт, хийн систем, хагалгааны орчинг ариутган цэвэршүүлэх системтэй боллоо.
ЭМЯ-ны захиалга, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн энэхүү ажлын үр дүнд лавлагаа шатлалын мэс заслын тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, эрсдэл буурч, аюулгүй байдал хангагдах бөгөөд мэс заслын нэр төрөл хүнд хавсарсан болон хавдрын мэс заслын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдэх боломж өсч байгаа аж.
УГТЭ нь анх 1954 онд 110 ортой Мэс заслын эмнэлэг нэртэй үүд хаалгаа нээснээс хойш эдүгээ 69 дэх жилдээ улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн лавлагаа тусламж үзүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам