Гандантэгчэнлин хийд ламхай хүүхдүүдийг подвалийн чийгтэй, хүйтэн өрөөнд байрлуулж байжээ
БГД-ийн ГБХЗХ-ийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдийн үйл ажиллагаа, сүм хийдийн дэргэдэх сургалтын байгууллага, дотуур байр, шавилан суудаг болон үйл ажиллагаанд хамрагддаг хүүхдүүдийн эрх, хамгааллын нехцел байдалд дун шинжилгээ хийх, санал зевлемж хүргүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллажээ. Шалгалтын явцад хүүхдийн эрхийн хэд хэдэн зөрчил
илэрчээ.
Үүнд:
- Дотуур байрны В1 давхарт агааржуулалт муу, чийгтэй, цонхонд хамгаалалт, хөшиг байхгүй сэрүүн өрөөнд хүүхдүүдийг байрлуулж байсан.
- Дотуур байрны коридор бүрт 1 камертай ба камер нь шаардлага хангахгүй, гаднаа байна. Байрлуулсан бусад нийтийн эзэмшлийн газарт хяналтын камергүй.
- Дотуур байранд хүүхдүүдийн эсрэг хүчирхийллийн аливаа зерчил илэрсэн, сэжиг таамаг мэдэгдсэн тохиолдолд багш, ажилтан сургуулийн захиралд мэдэгдэх тухай дотоод журамд тусгаагүй.
Дээрх зөрчлүүдэд зерчлийн хэрэг нээн ажиллаж байна.