Ламхай нарын бэлгийн хүчирхийлэлд холбогдох долоон хүүхдийн шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ

Гандантэгчэнлин хийдийн дотуур байранд амьдардаг хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

 Үүний дараа харьяаллын дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газар гомдол мэдээллийг шалгаж эхэлжээ. Ийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй нэр бүхий гурван хүүхэд, холбогдсон байж болзошгүй дөрвөн хүүхдэд холбогдох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

ШШЕГ-аас мэдээлснээр хохирогч гэх нэр бүхий гурван хүүхэд, холбогдсон байж болзошгүй дөрвөн хүүхдийн  шинжээчийн дүгнэлт гарсан байна. Гурван хүүхдийн нэг нь хуучин сорвижилттой, 1-2 хоногийн өмнө үүссэн байж болзошгүй шинэ урагдалттай гарсан талаар эх сурвалж мэдээлсэн.

Тэгвэл шинжилгээний үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг прокурорын зөвшөөрөлтэйгээр өгнө гэсэн тайлбарыг ЦЕГ-аас өглөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *