Капитал банкны эрүүгийн хэргийн хяналт шалгалт үргэлжилсээр байна
Капитал банкийг татан буулгах УИХ-ын тогтоол 2020 онд гарснаас хойш дөрөв орчим жилийн хугацаа өнгөрсөн байна. Үүний эхний хоёр жилд мөрдөх болон прокурорын байгууллагууд хөрөнгийг битүүмжилилсэн учир дуудлага худалдаа явуулж, хөрөнгийг нь мөнгө болгох боломжгүй байжээ.Тиймээс дуудлага худалдааг 2021 оноос эрчимжүүлсэн байна.
Энэ талаар Капитал банк эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү “Хөрөнгийг үнэлгээг дахин хийлгэсэн ч дөрвөн жилийн зардал, хөрөнгийн чанар муудаж буй зэрэг шалтгаанаар үнэ өндөр, бууруулж болдоггүй зэрэг асуудлууд хуримтлагдаж байна. Одоо үлдээд байгаа хөрөнгүүдийг Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын ерөнхий газрууд сонгоогүй. Баланс дээр 375 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр бий.Капитал банкны асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Үүнд эрх хүлээн авагч хохирогчоор буюу иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Энэ хэргийн шийдвэрлэлтэд Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын ерөнхий газрууд оролцохгүй байгаа” гэлээ.
Шүүхийн шинжээчийн дүгнэлт эхэндээ 223 тэрбум төгрөгийн хохиролтой гэж гарсан боловч дахиж шинжээчийн дүгнэлт гаргахад хохирлын хэмжээг 104 тэрбум төгрөг болгож бууруулсан байна.