|

Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хаслаа

МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурал өчигдөр болж, сар шинийн барилдааны дараа авсан сорьцоос допинг илэрсэн бөхчүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцжээ. Улмаар улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жил, улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг үндсэн дүрэмд заасны дагуу олонхийн шийдвэрээр гаргасан байна. 

Усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан барилдааны дараа нийт 11 бөхөөс шинжилгээ авснаас дээх гурван хүнд сэргээш илэрсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *