Дөрвөн аймгийн дүүжин гүүрний аюулгүй байдалд шалгалт хийнэ

Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Дархан аймгийн нутагт орших, байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул, хавцал дээгүүр өнгөрсөн жилээс эхлэн дүүжин гүүр барих нь ихэссэн.

Ингэхдээ хувийн хэвшил сум, орон нутгаас хамааралгүй өөрийн хөрөнгөөр барьдаг бөгөөд нэг талаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, нөгөө талдаа бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж байгаа нь энэ. Гэхдээ эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа учраас хүн зорчих аюулгүй байдлыг бүрэн хангах ёстойг иргэд анхааруулж байна.

Тиймээс дүүжин гүүртэй аймгууд хяналт шалгалтын баг гаргаж тусгай бүсэд үйл ажиллагаа явуулж буй дүүжин гүүрүүдийг шалгахаар төлөвлөж буй аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *