Б.Энхбаяр: Авлигын томоохон хэргийг шалгахад хүн хүрэлцдэггүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Авлигатай тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 30 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Сүүлийн үеийн авлигын томоохон хэргийг хянан шалгахад хүн хүч хүрэлцэхгүй байгаа. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ажлын алба хүн хүчнийх нь тал дээр анхаарч байгаа” гэв.