Булган-Хархорин чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын унасан 19 тулгуурыг сэргээн босгожээ
Энэ сарын 25-ны өдрийн 18 цаг 37 минутад Булган-Хархорин чиглэлийн 110кВ-ын 24 тулгуур унасан.
Тус гэмтлээс үүдэж Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан.
Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох усархаг бороо орж, хүчтэй шуурсны улмаас үүссэн гэмтлийг сэргээн засварлахаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК 150 хүний бүрэлдэхүүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр өглөөний 04 цагаас үдшийн 23 цаг хүртэл ажиллаж байна.
24 тулгуураас одоогийн байдлаар 19 тулгуурыг сэргээн босгож, ажлын явц 80 гаруй хувьтай байна.