Аймаг, сумд нэг өдөр баяр наадмаа тэмдэглэнэ
Монгол улсын шадар сайд аймгийн засаг дарга нарт мэдэгдэл хүргүүллээ.
Үүгээр, сумдын баяр наадмыг улс орон даяар зэрэг тэмдэглэн өнгөрүүлж, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгоод буй.
Тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т сумын баяр наадмыг долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ гэж заажээ.