Г.Занданшатар: Англи хэлийг улс төржүүлэхээс илүүтэй шинжлэх ухаанчаар хандах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын Ерөнхий хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Олон улсын нөхцөл байдал хурцадмал үед англи хэлийг улс төржүүлэхээс илүүтэй шинжлэх ухаанчаар хандах ёстой. Уг асуудал нь Үндсэн хуулийн 16.7, 8.1, 2.1 дэх заалттай тус бүр зөрчил үүсгэж болзошгүй байгаа учраас тэр. Хэрэв боловсролын байгууллагын үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэж хуульчлах юм бол манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа герман, франц, хятад, орос, япон, солонгос сургуулиуд хаагдахад хүрнэ. Өөрөөр хэлбэл хуульд төрөөс тавьсан шаардлагад нийцүүлэн хувийн сургууль ажиллуулна гэж заасан байдаг.Хүүхдүүд нэгдүгээр ангиасаа англи хэл үзээд эхлэх юм бол кирилл болон латин үсэг цаашлаад үндэсний цөөнхийн асуудал яригдана. Монгол хэлээ дэмжье гэсэн Үндэсний бодлого бий” гэв

Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналыг багцалж оруулж ирсэн нь хүндрэл үүсгэж байна. Зүйл заалт бүрээр санал хураалт явуулах дэгийн хуультай. Иймд уг асуудал хуулийн зөрчилтэй гэж УИХ-ын дарга Г.Занданшатар үзэж, хойшлуулав.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *