|

Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын тохиолдол батлагдлаа

Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол лабораторийн /PCR/ шинжилгээний дүнгээр эерэг гарч, онош батлагдлаа.
Голомтод авч буй хариу арга хэмжээ:
  • Халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
  • Нэгдүгээр хавьтлуудаас тарваган тахлын эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй, эмчийн бүрэн хяналтад байна.
  • Эцийн халдваргүйжүүлэлтийг нийт 680 м.кв талбайд хийлээ.
  • Эрсдэлт бүлгийн иргэдэд мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлэн хийж байна.
  • Аймгийн ОК-аас гаргасан шийдвэрээр хөл хорионы дэглэм үргэлжилж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *