Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг чөлөөлөх дүгнэлтийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх дүгнэлтийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нь 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлжээ.
Тэрбээр хүндэтгэн үзэх шалтгаанаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох талаар дурдаад өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн юм.