TOEFL, IELTS-ийн оноогүй хүн БЗС-гийн тэтгэлгээр гадаадад суралцжээ
Боловсролын зээлийн сангийн/БЗС/ үйл ажиллагаанд хийж буй шалгалтын явцын талаар Эрүүгийн цагдаагийн албанаас/ЭЦА/ өнөөдөр мэдээлэл өглөө. ЦЕГ, АТГ хамтарсан ажлын хэсэг БЗС-д шалгалт хийж байгаа юм.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад заримынх нь архивын баримт байхгүй, хадгалалтын шаардлага хангаагүй, төлбөрийг дутуу шилжүүлсэн зэрэг зөрчил илэрчээ. Мөн хэлний бэлтгэлд суралцсанаас цааш суралцсан эсэх нь тодорхойгүй, Монгол Улсад буцаж ирээгүй, тэргүүлэх чиглэлээр суралцаагүй, үл хөдлөх хөрөнгийн барьцаа хийгдээгүй, TOEFL, IELTS-ийн оноогүй, баримт бичгийн бүрдэл дутуу зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.