|

Тайванийн Зэвсэгт хүчний гарнизон байлдааны буудлага бүхий сургууль хийлээ

Пэнху бүлэг арлууд дээр (Пескадорын арлууд) байрлаж буй Тайванийн Зэвсэгт хүчний гарнизон байлдааны буудлага бүхий сургууль хийжээ.

Сургуулилтын үеэр 155 болон 105 мм-ийн калибрын охор их буу ашиглах сургууль хийсэн байна. Гарнизоны цэргүүд мөн гэрэлтүүлэгч пуужин харвахад 120 мм-ийн миномёт ашиглажээ.

Ихэр буугаар буудсаны дараа явган цэргүүд “M60A3” (Америкийн М60 танкны шинэчилсэн хувилбар) танкны дэмжлэгтэйгээр “дайсныг” устгахаар далайн эрэг рүү давших тактик боловсруулжээ.

Энэхүү сургуулилалт нь байлдааны бэлэн байдлыг шалгахад зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд бүлэг арлуудад байрлаж буй анги нэгтгэлүүдийн байлдааны бэлтгэлийн хүрээнд хийгдсэн гэж Гарнизоны командлагч, дэслэгч генерал Лю Сецин мэдэгдсэн байна.

Пэнху бүлэг арлууд нь  Тайванийн хоолойн өмнөд хэсэгт, Тайвань арлаас баруун зүгт 50 км-ийн зайтай оршдог байна.

Эх сурвалж: Монцаме

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *