Яруу найрагч Ц.Хуланг шүүх хурал дахин хойшиллоо

Яруу найрагч Ц.Хуланг 2023 оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан. Түүнийг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсон хэрэгт буруутгаад буй.

Тэгвэл Ц.Хулангийн гэм буруугүйн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагаас болох байсан ч хойшиллоо.

Өмнө нь даргалагч шүүгч “Хөгжлийн банк”-ны эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа, мөн шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч “Хөгжлийн банк”-ны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа тул шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлээд байсан юм. Харин өнөөдөр дахин хойшиллоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *