Монгол хүүхдүүд “онгоцонд тэсрэх бөмбөг тавих болно” хэмээн сүрдүүлсэн дуудлага хийжээ
Зургаадугаар сарын 22-ны өглөөний 10 цаг 40 минутын үед Инчеоны нисэх онгоцны буудлын тусламжийн төвийн утас руу “Сидней чиглэлийг онгоцонд тэсрэх бөмбөг тавих болно” хэмээн сүрдүүлсэн дуудлага хийсэн хэрэг гарчээ.
Энэхүү дуудлагын мөрөөр шалгахад Монголд амьдардаг Монголын AMERICAN SCHOOL-д сурдаг 12 болон 13 настай 2 хүүхэд байсан нь тогтоогдон байна.
Улмаар уг хүүхдүүдийн ээж аавд хэрэг хүлээлгэх, Монгол улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ хэмээн Монгол улсын цагдаагийн хэлтэс мэдээллэсэн байна. Солонгосын цагдаагийн албанаас 7 сарын 1-ны өдрийн Сидней чиглэлийг онгоцыг Инчоны онгоцны буудлаас хөдөлтөл харж, ажиглах болно хэмээн мэдэгдэл хийжээ.