“Өргөн нэвтрүүлгийн технологийн ирээдүйн чиг хандлага, зах зээл” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг өрнөлөө

Цахим хөгжил, харилцаа холбооны яам БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-тэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд БНСУ-аас 8 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг хүрэлцэн ирж, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон энэ чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор “Өргөн нэвтрүүлгийн технологийн ирээдүйн хандлага, зах зээл” сэдэвт 3 өдрийн сургалт, хэлэлцүүлгийг 2023 оны 06 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтыг БНСУ-ын их сургуулийн профессорууд, KISDI байгууллагын экспертүүд “Шинэ технологи”, “Контент үйлдвэрлэл, ирээдүйн чиг хандлага”, “Хууль эрх зүй, бодлого зохицуулалт”, “Өргөн нэвтрүүлгийн зах зээл, өрсөлдөөний орчин” зэрэг бүлэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн 30 орчим албан хаагч, инженер техникийн ажилтнууд хамрагдлаа.
Мөн БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI) зөвлөх багийн бүрэлдэхүүн Монголын телевизүүдийн холбоо, Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, арилжааны телевизүүдийн “Дуун холбоо”, орон нутгийн телевизүүдийн “Гал холбоо”, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, өргөн нэвтрүүлгийн бодлогын зөвлөмжид тусгах санал, өргөн нэвтрүүлгийн техник технологийн хөгжил, үйлчилгээний чиг хандлага, зах зээлийн нөхцөл байдал, түүний үнэлгээ болон хууль эрх зүйн орчин, бодлого, зохицуулалтын асуудлын талаар хэлэлцэж, туршлага солилцов.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *