Дөрөвдүгээр ДЦС-ын засвартай холбоотой гурав хоног цахилгаан хязгаарлана

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын их засвартай холбоотойгоор цахилгааны хязгаарлалтыг гурав хоног хийхээр болжээ.

Тодруулбал,  ДЦС-4 зургадугаар сарын 30-ны өдрөөс ирэх сарын 3-ны өдрийн 22:00 цаг хүртэл их засвар хийж, хэсэгчилсэн зогсолт хийх аж.

Иймд төвийн бүсийн нэгдсэн сүлжээ цахилгаан эрчим хүчний эх үүсгүүрийн дутагдалд орж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлахаар болсон байна. Тиймээс иргэд олон нийтэд урьдчилан мэдээлж байгааг Электрик ХХК-аас мэдэгдлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *