Улсын их, дээд сургуулиуд олон эх үүсвэрээс орлого олдог болно
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцлээ.
Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Манай улсын их, дээд сургуулиуд сүүлийн 30 жилийн хугацаанд зөвхөн оюутны сургалтын төлбөрөөрөө төсвөө бүрдүүлдэг гаж тогтолцоотой явж ирсэн. Иймд гаднын улсын жишигт нийцүүлэн олон эх үүсвэрээс орлого олдог байх боломжийг нээж өгч байгаа. Өнгөрсөн жилээс эхлэн төрийн өмчийн их, дээд сургуулиудаа сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлж байна. Улс орны өмнө тулгамдаж байгаа суурь судалгааг их, дээд сургуулиуд хийж, амьдралд нэвтрүүлж, инновац болгодог байдлыг нээж өгч байгаа гэсэн үг” гэлээ.
Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналууд дээр санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.