Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг шалгах заавар
Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж байсан хүүхэд хүсэлт гаргах шаардлагагүй. 2023 оны 1-6 дугаар сард шинээр мэндэлсэн хүүхэд энэ хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаагүй бол тэтгэмж хүлээн авах дансаа emongolia болон ehalamj системд бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв хүүхдийн мөнгөн тэтгэмж хүлээн авах дансаа ehalamj системд бүртгүүлсэн бол дахин бүртгүүлэх шаардлагагүй юм.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг шалгах заавартай танилцана уу.
- E-Mongolia системийн дэлгэц дээр харагдаж буй Хүүхдийн мөнгөн тэтгэмж хэсгийн шалгах товчийг сонгоно.
- Өөрийн хүүхдийн регистрийн дугаар болон зурган талбарыг бөглөөд шалгах товчийг дарна уу.
- Баталгаажсан төлөвтэй байвал таны хүүхдийн мөнгөн тэтгэмж бүртгэлтэй дансаар хэвийн олгогдох болно.
- Хэрэв данс бүртгэлгүй төлөвтэй байвал E-Mongolia системээр дансаа баталгаажуулаарай.