Наадмын хоол, хүнстэй холбоотой зөрчлийг харъяа хүнс хөдөө аж ахуйн газарт мэдээлнэ
Баяр наадмын өдрүүдэд хоол хүнсний эрүүл, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар зөвлөмжийг Хнүс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хүргэлээ.
Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа үйлдвэрлэсэн он сар өдрийг балласан эсэхийг шалгах
Хадгалах хугацаа болон дуусах хугацааг харах
Сав баглаа боодол гэмтсэн эсэхийг шалгах
Гарал үүсэл тодорхой эсэхийг шалгах
Дээрх шаардлагад нийцээгүй бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг зөвлөж байна.
Үндэсний их баяр наадмыг угтаж ХХААХҮ-ийн салбарын хяналтын газар аймаг нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газраас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийнэ. Иймд ноцтой зөрчил илэрвэл харьяалах хүнс хөдөө аж ахуйн газрынхаа утсанд мэдээлэх боломжтой.