“Justice League” киноны найруулагч Гайхамшигт Эмэгтэйг сүрдүүлж байсан
Бидний сайн мэдэх Сүпермэн, Бэтмэн, Гайхамшигт Эмэгтэй, Сиборг, Акуамэн, Флаш баатруудын нэгдэл Шударга Ёсны Лиг буюу Justice League киног найруулагч Зак Шнайдер 2016 онд бүрэн найруулж дуусгаад, нээлтээ хийхэд бэлэн болгосон билээ.
Гэвч кино компани уг зохиолд сэтгэл хангалуун бус байгаагаа идэрхийлж, Шнайдерын найруулсан киноны 75 хувийг дахин бичхээр болж, найруулагч Жош Вэдон ажлыг даан авч, зураг авалтыг давтан хийсэн билээ.
Гэсэн хэдий ч кино гарсан ондоо төдийлөн амжилт үзүүлсэнгүй. Шүүмжлэгчдийн дүгнэлтэд бут цохигдон, IMDB-ээс ердөө 6.2 оноог авсан юм.
Үүнээс хойш 2021 он хүртэл үзэгч, шүтэн бишрэгч нар “Зак Шнайдерын Justice League-ыг сэргээн гарга” хэмээх шаардлагыг цахим орчинд зогсолтгүй тавьсаар байсан бөгөөд хоёр долоо хоногийн өмнө буюу 2021 оны 3 дүгээр сарын 18-ны өдөр, кино хийгдсэнээс 5 орчим жилийн дараа Варнер Брос кино компани Шнайдер Хувилбар хэмээн нэрлэж, анхны хувилбарыг цацсан юм.
Гэнэтийн байдлаар Шнайдерын Хувилбар шинэчлэгдсэн Justice League-ээс хавь илүү байсан бөгөөд, үзэгчдийн таашаалыг ихээр хүртэж,. үргэлжлүүлэн хийгдэх шаардлагыг ч захаасаа тавьж эхэлсэн билээ.
Тэгвэл яг энэ үеэр зэрэгцэн Гайхамшигт Эмэгтэйн дүрд тоглосон жүжигчин Гал Гадот “Шинэчлэгдэн хийгдсэн хувилбарын зураг авалтыг дахин хийж байх үеэр найруулагч Жош Вэдон миний карьераар дамжуулан намайг сүрдүүлж, “чамайг тэнэг харагдуулж чадна шүү, учир нь би чиний найруулагч учраас чи хүссэн үгийг минь хэлэх ёстой” гэсэн хандлагаар надад онцгүй хэсгүүдийг олон өгсөн” хэмээн хэлжээ.
Зураг авалтын багийнхны ихэнх нь найруулагч Жош Вэдонтой харилцаа муутай байсан гэх бөгөөд, Гал Гадотыг сүрдүүлж байхад нь бусад жүжигчид ч үүнийг сонсож байсан гэнэ. Энэ тухай Акуамэний дүрд тоглосон жүжигчин Жэйсон Момоа ч санал нийлэн, хүлээн зөвшөөрч “Тэр үнэхээр бүдүүлэг, кино багийнхантай ёс бус харьцдаг байсан” гэж хэлжээ.
Хэрвээ энэ тохиолдолд найруулагч Жош Вэдон албан ёсоор уучлал гуйж, алдаагаа ухаарахгүй бол олон сая шүтэн бишрэгч нар түүнийг boycott хийх эрсдэлд ороод байгаа юм.
Эх Сурвалж:www.bignewz.com