Хонины арьс нөмөрсөн чоно буюу прокурор асан М.Энх-Амгалан
Шударга үнэний талд үргэлж зогсоно, хэн нэгний захиалгаар ажилладаггүй хэмээн Ерөнхий прокуророор томилогдон ажиллаж байсан М.Энх-Амгалан чухамдаа “хонины арьс нөмөрсөн чоно” байсан өдөр хоног, цаг минут өнгөрөх тусам ил болж байна.
Японы хөрөнгө оруулалттай “Суруга Монгол” компанийн газрыг дээрэмдсэн ҮАБЗ-ийн нарийн бичиг асан А.Гансүх нарын хэргийг хааж өгсөнийхөө хариуд дээрэмдсэн газраас нь шан хүртсэн, Эрдэнэс Таван толгойн нүүрсний мөргөцөг алга болсон хэрэг зэрэгт холбогдсон үндэслэлээр АТГ дээр шалгагдаж буй гэх Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн орооцолдсон ээдрээт хэргүүд дахин нэмэгдэж олон нийтийн анхааралд хүрэх боллоо.
Томоохон банкир, бизнесмэнүүдийн орооцолдсон хуудуутай хэргүүдийг прокуророос буцааж, арыг нь даасныхаа төлөө уул уурхайн төслүүдээс хууль бусаар өндөр ашиг хүртсэн гэх хөдлөшгүй баримт нотолгоотой материалуудыг эрэн сурвалжлах сэтгүүлчид саяхан ил болголоо.
Насаараа хууль хяналтын байгууллагад ажилласан атлаа гэр бүлийн бизнес нь монголдоо толгой цохих болсон энэ эрхмийн бизнесийн амжилтын нууц ч дээрх хэргүүдтэй хамт тайлагдаж байна уу гэлтэй.
Гагцхүү хууль хүчний байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан гэдэгтээ юу? ар талдаа том дэмжлэгтэйдээ юу? өнөөдрийг хүртэл санаа амар, ажин түжин амьдарч буй М.Энх-Амгалан прокурор анхнаасаа улс төрчдийн захиас даалгаварыг биелүүлэх, гэмт үйлдлийг нь дарах даалгавартай Ерөнхий прокурорын ажилд томилогдсон хэмээн хэл ам татлан байж ажлаа эхэлсэн. Үүнийгээ ч нотлох мэт улс төрчдийн хоорондох тэмцэлд ч орооцолдоод авсан удаатай.
Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга асан М.Энхболд нарын улс төрийн тэмцэл ид өрнөж, УИХ-ын гишүүд 33 ба 32-ын албан бус бүлэг болон хуваагдаж, улс төрийн амаргүй нөхцөл байдал үүссэн үед М.Энх-Амгалан прокурор 40 гаруй УИХ-ын гишүүнд ЖДҮ-гийн гэх хэрэг үүсгэсэн.
Ингээд зөвхөн У.Хүрэлсүхийн талын дөрвөн гишүүнийг татах хүсэлтээ УИХ-д танилцуулахдаа улс төрийн захиалгат бохир ажил гүйцэтгэж байгаагаа нуун “Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой” хэмээн сүржигнэж, тэдэнд эрүүгийн ял эдлүүлж тухайн үедээ ямархан хэмжээний “хорчин” гэдгээ харуулж явсан түүхтэй хэмээн улс төрийн хүрээнийхэн жиг жуг хийдэг. Энэ мэтээр улс төрчдийн захиа даалгавраар хэчнээн хэргийн хувь заяаг шийдсэнийг ёстой чөтгөр л мэдэх байх.
Элдэв хулгай, авлига, улс төрийн хэргүүдэд нэр холбогдсон “хонины арьс нөмөрсөн чоно” дөрвөн жил гаран шударга үнэн, хуулийн талд бат зогсож, эх орон, ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой Монгол Улсын Ерөнхий прокурор хэмээх хариуцлагатай албыг хашсан гэхээр туйлын харамсалтай.
С.Ундрам
Энэ нөхөр ир будлиантай нөхөр байна шүү
ГАМШИГ ГАМШИГ ШАЛГАЖ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ
Orbita emnelgiin boss mun uu? Hurgen ni avgai huuhdee hayaad ednii ohintoi suusandaa. Tegeed tumur zuudug bolson ortoi medee bololtoi.
Хүзүүгүй 60н тэрбумынханы гал хамгаалагч байсан авилгачийг одоо шалгаач чадахгүй лдээ оюунэрдэнэ занданшатар хүрэлсүх нямбаатар та нар эх орныг минь ард түмнийг минь үнэхээр их даралж байна удахгүй хулгайч урвагч лалруудаа жангаа иднэ ээ
Ман.ан гийнхан шорондоо хатаж үхээсэй алтанд дуртай шар толгойтонгуудад хайртай хулгайчууд харангадаж үхэх болно миний монголын хөрс онгон байгаасай лаларуудаа