Францын хотуудад үймээн үүссэн тул сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Сүүлийн өдрүүдэд Парисын зарим дүүрэг, Нантэрр, Марсель, Лион, По, Тулуз, Рэнн, Борду зэрэг хотуудад үймээн, эмх замбараагүй байдал үүсээд байгаатай холбогдуулан Францад амьдарч ажиллаж буй иргэд болон түр зочилж буй иргэд өндөр сонор сэрэмжтэй байж, үймээн болж буй газруудад зорчихгүй байхыг Элчин сайдын яамнаас зөвлөлөө.

Тодруулбал, Иль-дө-Франс мужид автобус, трамвайн тээврийг оройноос өглөө хүртэл ирэх өдрүүдэд зогсоох, зарим хотод насанд хүрсэн хүнгүйгээр 18 наснаас доош насныхан зорчихыг хориглох, хөл хорионы арга хэмжээг авахаар цагдаа, засаг захиргааны байгууллагууд зарлаж байгааг анхаарахыг зөвлөжээ.

Мөн урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр дрон нисгэж зураг авах хориотой болохыг аялагч иргэдэд сануулсан байна.

Шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамтай холбоо барих утас: 07.69.69.23.77.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *