Ойрын гурав хоног ихэнх нутгаар бороо орох тул үерийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-аас танилцуулав.

Өнөө шөнө Хэнтий, Дорнодын нутгаар, маргааш өдөр Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтийн хойд хэсгээр их хэмжээний бороо орохыг тус газраас сэрэмжлүүллээ.

Мөн ойрын гурав хоногтоо ихэнх нутгаар бороо, нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг, мөн өнөө шөнө Хөвсгөл, Булганы нутгаар хүйтэн бороо үргэлжлэн орох тул ноосолсон бог мал осгож болзошгүйг онцгойлон анхааруулав.

Долдугаар сарын 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Долдугаар сарын 5, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *