Наадмаар нэг дүүрэгт худалдаа, үйлчилгээний 50-100 зөвшөөрөл олгоно

Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээний чиглэлээр нийт 630 зөвшөөрөл олгох бөгөөд ААН, иргэдийн хүсэлтийг 2023 оны зургаадугаар сарын 28-30-ны хооронд цахимаар авсан.

Уг зөвшөөрлийг хэзээ олгох, хэдэн ААН, иргэн хүсэлт ирүүлсэн, ямар шаардлага тавигдах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Н.Бумцэндээс тодрууллаа.

Тэрбээр “Үндэсний их баяр наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэхээр 952 ААН, иргэнээс хүсэлт ирсэн. Дүүргүүд эдгээр хүсэлт гаргасан иргэн, ААН-ийн баримт бичгийг хянаад долдугаар сарын 5-ны дотор хариугаа гаргана. Сонгон шалгарсан иргэн, ААН-д долдугаар сарын 6,7-нд сургалт явуулж, заавар өгнө.Сонгон шалгаруулалт хийхдээ тухайн дүүрэгт бүртгэлтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН байх шаардлагыг тавьсан бөгөөд бүрдүүлсэн баримт бичиг, хүсэлт илгээсэн хугацааг харгалзан зөвшөөрөл олгоно” гэв.

Нэг дүүрэгт байршил, талбайн хэмжээнээс хамаараад 50-100 зөвшөөрөл оногдож байгаа аж.Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэхэд нийт худалдаа, үйлчилгээний чиглэлээр нийт 630 зөвшөөрөл олгох юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *