Тарваган тахлын хөл хориог цуцалсан учир Говь-Алтай аймаг наадмаа тэмдэглэнэ

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн учир тодорхой бүсүүдэд зургадугаар сарын 27-оос эхлээд зургаа хоногийн хөл хорио тогтоох шийдвэрийг тус аймгийн онцгой комиссоос гаргасан.

Тэгвэл энэ талаар холбогдох албан тушаалтнаас тодруулахад хөл хориог цуцалсан, аймгийн баяр наадмын үеэр хөл хорио тогтоохгүй, баяр наадмын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэлээ.

Тодруулбал, сэжигтэй тохиолдол нь булчирхай хэлбэрийн тарваган тахал болох нь тогтоогджээ. Булчирхай хэлбэрийн тарваган тахлын үед ямар арга хэмжээ авч ажилладаг талаар сайтар судлан нэгдүгээр хавьтагчийг хяналтдаа аван эмчилснээр өвчтөний биеийн байдал сайжирчээ.

 Ойрын хавьтлын гурван объектоос тарваган тахлын шинж тэмдэг илрээгүй байна. Тиймээс хөл хориог цуцалжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *