АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Манай хоёр улс дипломат харилцаатайгаас гадна  улс төр, эдийн засаг, соёл, боловсролын салбарт олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Төрт ёсны дипломат харилцаанаас гадна иргэд хоорондын Ардын дипломат харилцаа биднийг холбож байдаг. Иймд бүс нутгийн хүрээнд төдийгүй  эгч, дүү хотууд хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлж, хотуудын сайн туршлагаас хуваалцаж, бодитой хэрэгжих хотуудын хөгжилд чиглэсэн хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж хамтран  ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийллээ.

Элчин сайд Ричард Буанган Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны шинэ барилгын ажилд туслалцаа үзүүлсэн хотын удирдлагуудад талархал илэрхийлж, дэд харилцаа буюу хотуудын хоорондын дипломат харилцааг шинэ шатанд гаргахын төлөө илүү анхаарч ажиллахаа тодотгосон юм.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан шинээр томилогдсон элчин сайдад ажлын  амжилт хүсч, ажиллах хугацаандаа хоёр улсын дипломат харилцаа,  хотуудын найрамдалт харилцаанд суурилсан олон талт хамтын ажиллагаанд гүүр болж ажиллахыг хүслээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *