Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна
Олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Нийслэл хотод ажиллуулах олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг 2023 оны долдугаар сарын 2-24-ний өдрүүдэд бүртгэх аж.
Сургалтыг Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулахаар төлөвлөсөн тул дараах болзол шалгуурыг хангасан иргэд өөрийн харьяа оршин суугаа газрын Цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалыг бүрдүүлэх юм байна.
Олон нийтийн цагдаагаар судлагдах иргэдэд тавигдах шаардлага:
- Улаанбаатар хотын харьяа байх /түр оршин суух бүртгэлтэй байх/
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
- 20 нас хүрсэн /эрэгтэй, эмэгтэй/
- 168 см-ээс дээш өндөртэй
- Биеийн зөв хөгжилтэй
- Цэргийн алба хаасан бол давуу тал болно.
- Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй.
- Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх
Бүрдүүлэх материал:
- Олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл
- Ял шийтгэлийн лавлагаа
- Төрийн албан хаагчийн анкет
- Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эцэг эхийн эцэг эх, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
- Иргэний цахим үнэмлэхний хуулбар, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
- Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбар
- Хорооны Засаг даргын тодорхойлолт
- Ажиллаж, суралцаж байсан бол тухайн сургууль, ажлын газрын тодорхойлолт
- Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр
- Цээж зураг 4*6 хэмжээтэй гурван ширхэг, 2*3 хэмжээтэй гурван ширхэг байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар
Ял шийтгэлийн лавлагаа асуух хууль бус болсон цаг шүү.