Найман ишигний хэрэгт хэлмэгдсэн гэх хосууд хоёр удаагийн үйлдлээр 56 мал хулгайлжээ

Найман ишигний хэрэгт хэлмэгдсэн гэх иргэдийн ар гэрийнхэн мэдээлэл хийсэн. Тэгвэл тус хэргийн талаарх Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шийдвэрийн тоймыг хүргэж байна.

Хэргийн тухай товч:

  1. Шүүгдэгч Л.Г, Ц.Т нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын … дүгээр багийн нутаг … гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Т.Б-ын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53, Ж.Э-ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон тооны малыг Т.Б , Ж.Э нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, уг 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин механизм буюу “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-н хонин сүрэгт нийлүүлж, 56 буюу олон тооны малыг хулгайлж, Т.Б-т 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. Шүүгдэгч Б.Д нь уг 56 тооны бог малыг гэмт хэргийн улмаас олсон мал хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, улмаар 8 тооны ишгийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр машин механизм буюу “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-н хонин сүрэгт нийлүүлж, Л.Г, Ц.Т нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор малын байршлыг өөрчилж, Т.Б-т 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шийдвэрлэсэн байдал: 

1.Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Г, Ц.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан  гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Д-г цагаатгасан.

  1. Шүүгдэгч Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Г-д 2 (хоёр) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар, Ц.Т-д 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эх сурвалж: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх

Similar Posts

One Comment

  1. Ene 50 n hurga yh wee … Tiim l shudraga yum bol nvvrsnii hulgai ene olon tendering hulgaigaa yallaachee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *