Н.Мандуул: Мах, гурилын нөөц бүрдүүлэх зээлийг оройтож олгосноос үр дүнд хүрээгүй
Мах, гурилын нөөцөд ШӨХТГ-аас шалгалт хийжээ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Н.Мандуул “Мах, гурилын нөөц бүрдүүлэхээр өнгөрсөн онд 90 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байдаг. Гэтэл энэхүү нөөц бүрдүүлэх схем нь нийлүүлэлтийн хомсдолыг арилгах үндсэн зорилгодоо хүрч чадахгүй байна гэж дүгнэлээ. Үүнд хувийн хэвшлийн ААН-ийг буруутгахаас илүүтэйгээр төрөөс зохион байгуулж байгаа ажил болохгүй байна. Үр дүнгүй ажлуудыг одооноос цэгцлэх ёстой.Тухайлбал махны нөөц бүрдүүлэх үйл ажиллагааны хувьд зохион байгуулалтын уялдаа холбоо сул. Яам, нийслэлийн байгууллагууд хоорондоо уялдаа муутай байна. Хөнгөлөлттэй зээлийг оройтож олгосноос махны нөөц хугацаандаа бүрдэж чадаагүй байна. Ингэснээр хаврын махны хомсдолоос сэргийлж чадаагүй байна” гэв.