Ц.Даваасүрэн: Шинэ нийслэл болох Хархорин хот байгуулах байршлыг тогтоосон
Барилга, хот байгуулалтын Яам (БХБЯ)-наас шинэ хотууд болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх төлөвлөгөөний талаар мэдээлэл хийв.
Энэ үеэр шинэ Хархорин хот байгуулах төлөвлөгөөг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн танилцуулсан юм.
Тэрбээр “Шинэ Хархорин хот байгуулах шийдвэрийн хүрээнд Үндэсний хороо болон уг ажлыг удирдах захиргааны байгууллага байгуулсан. Одоогоор Хархорин хот байгуулах байршлаа тогтоогоод байна. Өөрөөр хэлбэл энэ газар Хархорин хот буюу шинэ нийслэл баригдана гэдэг байршлаа тогтоосон. Үүний дараа инженер геологи болон гидрогеологийн судалгаа, байр зүйн судалгааг энэ жилдээ багтаан тус тус хийж гүйцэтгэнэ” гэв.