Газар хөдлөлтөд тэсвэргүй 550 орчим барилгыг дахин төлөвлөлтөд оруулна
Газар хөдлөлтийн эрсдэл ба барилгын чанар аюулгүй байдлын талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Улаанбаатар хотод 2002 оноос өмнө баригдсан 944 хуучин барилгын чанарт судалгаа хийхэд 543 барилга нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэж дүн мэдээ гарлаа. Энэ дотор сургууль, цэцэрлэг болон айл өрхүүдийн байр, орон сууц ч багтана. Мөн хотын төвд байгаа шар байшингууд оржээ.Тэгвэл газар хөдлөлтөд тэсвэргүй эдгээр барилга, байшинг яах вэ гэдэг асуудал бий. Энэхүү байшин, барилгуудыг дахин төлөвлөлтөд оруулах ёстой. Заримд нь бэхэлгээ хийх шаардлагатай байна” гэв.